Улс төр
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ч.Сайханбилэг хоёрын байр солигдох уу ?
Бийлэгжүү хүүгийнхээ баярхлаас үүдэн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон Л.Оюун-Эрдэнэ амрах нэрийдлээр хилийн чинадад, тодруулбал, Сингапурт яваа гэх мэдээлэл байгаа ч нөгөөтэйгүүр, оргон зугтсан гэх хардлага ч давхар явна.
Засгийн газрыг дөрвөн жил толгойлсон тэрбээр цүнхнээс болж огцорсон гэх хошин түүхтэй үлдэж байгаа ч нийгмээрээ өөрийнхөө, гэр бүлийнхээ орлогыг нотлохыг шаардан, АТГ-т шалгуулахаар өгсөн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “АТГ намайг шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гартал хугацаа хэрэгтэй гэсэн” хэмээн мэдэгдсэн юм. Харин гэр бүлийнхээ орлогыг ил тод болгох эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдсэн юм.
Түүнийг огцруулах тухай яриа 2025 он гарангуут улам ширүүссэн. Ер нь удахгүй Засгийн газар огцорно гэсэн мэдээлэл хүчтэй түгсэн нь оргүй биш байв. Ниргэсэн дээр нь хашгирав гэгчээр хүүгийнх нь үйлдэл цагаа олж, Засгийг огцруулахаар санаархаж байсан улстөрчдөд сайхан өгөөш болсон гэж болно. Буланд шахагдаж гарах гарцгүй болсон Л.Оюун-Эрдэнэ аргагүйн эрхэнд албан тушаалаа өгч, улс төр нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндсөн нь эргээд өөрийг нь унагах шалтаг шалтгаан боллоо гэдгийг тэрбээр ил тод хэлсэн. Энэхүү үйлдлийг дэвэргэгчид нь үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид. Харийн нутагт гэр бүлийн хамтаар орогнож буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон түүний нөхдийн олон жилийн хүсэл ийнхүү гэнэт биелж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт ч таатай боломж ирсэн. АТГ-т шалгуулж удахгүй УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг хөндөнө хэмээж байсан Х.Баттулга эмчлүүлэх нэрийдлээр хилийн чинадыг зорьсон ч аанай л эх орондоо ирэхээс дөлж байгаа гэх. Ц.Элбэгдоржийн хувьд гаднын аль нэг улсад яваа зураг нь байсхийгээд сошиалд дэлгэгддэг ч Монголд ирэхээс зайлсхийж буй. Энэ мэтээр АТГ-ын хараанд орсон төрийн өндөр албан тушаалтнууд нэг нэгээрээ цувж, оргон зайлах гарцаа хайсаар байгаа гэв үү… Олны үг ортой гэдэг дээ. Харин эсрэгээрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сайн дураараа эх орондоо ирвэл гайхаад, гайхшраад байх шаардлагагүй болох нь. Улс төрийн доог тохуу гэж. Улс төрөөс нэг нь явахад нөгөө нь ирдэг жамтай. Ямартай ч, улс төрийн хүрээнийхний дунд өрнөж буй дээрх прогноз биелэх эсэхийг харах л үлдлээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
