Улс төр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж байна.
Энэхүү түүхэн айлчлал нь Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд шинэ эрин үеийг эхлүүлж, итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх чухал алхам боллоо гэдгийг онцолж байна. Талууд бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг энхийн замаар хамтран шийдвэрлэх, тогтвортой хөгжил, хүн төвтэй бодлогыг тууштай дэмжих талаар ижил байр суурь илэрхийлсэн нь “хүн төвт” тусгай стратегийн түншлэлийн үнэт зарчмуудыг бататгасан онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааны ахиц дэвшлийг онцлон тэмдэглэж, ирээдүй хойчийн харилцааг бэхжүүлж, харилцан хүндэтгэлийг төлөвшүүлсэн нь энэхүү айлчлалын үнэ цэнийг илтгэж байна.
Монголын ард түмний эрхэм дээд бахархал Үндэсний их баяр наадмын үеэр хэрэгжсэн уг төрийн айлчлал нь хоёр орны ард иргэдийн нөхөрлөлийн гүн гүнзгий холбоог илэрхийлж, соёл, уламжлал, үнэт зүйлсээ хуваалцсан онцгой төрийн айлчлал болсон гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
