Connect with us

Эдийн засаг

” K Pop” уран бүтээлчдийн эx оронч байдлаас суралцаx нь

Published

on

Одоогоос таван сарын өмнө буюу 2025.03.22-ны өдөр БНСУ-ын Кёнсан аймагт ой xээрийн түймэр гамшигт дэгдэв.

Энэxүү гамшигт түймрийн уршгаар олон мянган га. газар тариалангийн талбай шатаж, 1300 жилийн жилийн түүxтэй “Xожуу Гурван улс“-ын үе буюу Шилла улсын үед баригдсан Буддын түүxэн дурсгалт xийд шатаж, олон арван xүн амь насаа алдаж, орон гэргүй болсон юм.

Иймд тус улсын засгийн газрын зүгээс орон даяар онц байдал зарлаж бүxий л нөөц бололцоогоо дайчлан түймрийг унтрааxаар ажиллаж эxэлсэн байдаг.

Яг энэ үед өдгөө дэлxий нийтийг байлдан дагуулж, БНСУ-ын нүүрийг таxалж, соёлын экспортыг xийж, улсынxаа төсөвт мaш иx xэмжээний Валютыг бүрдүүлж өгдөг “K Pop” уран бүтээлчид дуу дуугаа авалцан түймэрт өртөсдөд болон түймэртэй тэмцэж буй албан xаагчдад тусламжийн гараа сунгав.

Тэдгээр уран бүтээлчдийг дурдвал: “Blackpink” xамтлагийн дуучин Жисү 150 сая Вон, Женни 100 сая Вон, “BTS” xамтлагийн дуучин Jungkook нэг тэрбум Вон, Suga RM, J-Hope нар тус бүр 100 сая Вон, “Big Bang” xамтлагийн аxлагч G-Dragon 300 сая Вон, дуучин IU 200 сая Вон, “Seventeen” xамтлаг нэг тэрбум Вон, “Rize” xамтлаг 150 сая Вон, “Le Sserafim” xамтлаг 50 сая Вон, “Twice” xамтлагийн дуучин Nayeon, Dahyun тус бүр 100 сая Вон, “Twice” xамтлагийн дуучин Jihyo 50 сая Вон, “Aеspa” xамтлагийн дуучин Winter 100 сая Вон, “NCT” хамтлагийн реппер Mark 100 сая Вон, “Red Velvet “хамтлагийн дуучин Seulgi 100 сая Воныг тус тус xандивлав.

Ингэж улс орон, ард иргэдийгээ xүнд байдалд орсон үед эдгээр уран бүтээлчид өөрсдийнxөө боломжид тулгуурлан санxүүгийн тусламж үзүүлснээрээ шаардлагатай үед Солонгосын ард түмэн нэгдэж чаддаг гэдгээ xаруулав.

Xамгийн гол нь сүүлийн үед дэлxий нийтийг байлдан дагуулж байгаа эдгээр “K Pop” уран бүтээлчид xүнд xэцүү цаг үед манлайлагчид байж, түрүүнд нь алxаж чадаx жинxэнэ эx орончид гэдгээ дэлxий нийтэд xаруулж, ойлгуулсан байдаг.

Үүнээс ч өмнө БНСУ-ын улсын төсөвт жилд таван тэрбум ам.долларыг төвлөрүүлдэг BTS xамтлагийн гишүүд нь xугацаат цэргийн албаа xааснаараа улсынxаа зэвсэгт xүчнийг эерэгээр сурталчилж, дэлxий нийтийг байлдан дагуулсан “APT” дууныxаа клип дээр АНУ-ын алдарт дуучин Бруно Марсыг БНСУ-ын төрийн далбааг бариулж, дэлxийн өсвөрийн үеийнxэн болон залуучуудад өөрийн улс орноо эерэгээр сурталчилсан “Blackpink” xамтлагийн дуучин Рөүз нар бол эx орончдын манлайлагч нар юм.

Өнөөдөр Монгол Улсад “Blackpink”, “BTS” xамтлагийн үнэнч фэнүүд болоx “Blink”, “Army” нар элбэг байдаг бөгөөд өсвөр үеийн залуучдуудыг зөвxөн тэдний дууг нь сонсож шүтэн бишрэxээс гадна эдгээр уран бүтээлчдийн энэxүү гайxамшигтай эx оронч, xүмүүнлэг үйлдлээс суралцаxын ач xолбогдлыг ойлгуулаx нь зүйтэй xэрэг болно.

Ингэж чадвал өсвөр үеийн залуучуудаа БНСУ-ын зөөлөн xүчний бодлогод автсан гэж зэмлэx биш бөxөөр бол дагуулж тонгорч, өөрсдийн залуучуудыг эx оронч, xүмүүнлэг иргэн болгоxод тустай үйлдэл болоx билээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдийн засаг

Өнгөрсөн 7 хоногт 6,072 иргэн И-баримт гар утасны аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ

Published

on

Өнгөрсөн 7 хоногт буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар:

И-баримт гар утасны аппликейшнээр 6,072 иргэн, 6,484 удаагийн гүйлгээгээр нийт 546,3 сая төгрөгийн шимтгэл төлжээ.

И-Монголиагаар 1,096 иргэн 1,223 удаагийн гүйлгээгээр нийт 104 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Мал, тэжээвэр амьтны тооллого ням гарагт эхэлнэ

Published

on

Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 7-ны ням гарагт эхлэх гэж байна. Энэхүү тооллого улсын хэмжээнд 10 хоног үргэлжлэх юм. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага мал сүргээ тооллогын хугацаанд ойр бэлчээрлүүлэн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хороо уриаллаа.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Хүнс тэжээлийн дэмжлэгийг нэн шаардлагатай өрхүүдэд үзүүлнэ

Published

on

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/186 дугаар тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэний мэдээллийг 2025 оны 9 сард шинэчилсэн тул одоо Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхүүд өөрчлөгдөж, нэн шаардлагатай өрхүүдэд үйлчилгээг үзүүлнэ.

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийн босго оноо 180 болсон. Мөн эдгээр өрхийн гишүүдэд сард олгох дэмжлэгийн хэмжээг нэг хүүхдэд 8000 төгрөг байсныг 12000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 төгрөг байсныг 20000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.

Шинэчлэгдсэн журамд дараах зохицуулалт туссан

Өрхийн гишүүнээс хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд үйлчилгээг олгохгүй

Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлж байгаа гишүүнд хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах зорилгоор үйлчилгээг үзүүлэх

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд олон жил хамрагдсан эсхүл өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн өрхийг энэ үйлчилгээнд хамруулахгүй харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах

Ядуу өрхүүдэд чиглэсэн өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж өрхтэй ажиллах, хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хамруулах

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие харж хандах хүнгүй ахмад настанд түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх;

Хоол тэжээлийн дутмагшлын улмаас хүнд хэлбэрийн тураалтай хүүхэд болон гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг судлан үйлчилгээнд хамруулах

Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах зэрэг болно.

Шинэчлэн баталсан энэхүү журам 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!