Хэв маяг
К-поп хамтлаг BLACKPINK-ийн хоёр гишүүн Coachella наадамд ганцаарчилсан тоглолтоо хийв

Солонгосын поп хөгжмийн BLACKPINK хамтлагийн гишүүд болох Лиса, Женни нар Coachella хөгжмийн наадамд анх удаа ганцаарчилсан уран бүтээлчээр оролцож, олон мянган үзэгчдийн өмнө тайзан дээр гарч, өөр өөрийн өвөрмөц хип-хоп өнгө төрхөө харууллаа.
Лиса улаан гэрний доор улаан хувцастайгаар өөрийн “MONEY” дууг хүчтэй хэмнэлд тааруулан бүжиглэж, үзэгчдийг догдлуулсан. Coachella-д оролцсон бусад К-поп хамтлагуудаас дурдвал долоон гишүүнтэй Өмнөд Солонгосын эрэгтэй хамтлаг ENHYPEN нь бямба гарагт тоглосон, охидын XG (Xtraordinary Girls) хамтлаг ням гарагт (орон нутгийн цагаар) тайзнаа гарсан байна.
АНУ-д К-поп хөгжим сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгааг нотлох баримт нь BLACKPINK нь Coachella-д хоёр удаа түүхэн амжилт гаргаж оролцсон явдал билээ. 2019 онд уг наадамд оролцсон анхны эмэгтэй голлох К-поп хамтлагаар, мөн 2023 онд анхны К-поп гол тайзны хөтлөгчөөр сонгогдсон юм.
Анх 2016 онд хип-хоп трио Epik High хамтлаг\ оролцсоноор Coachella-д Солонгосын уран бүтээлчид байнга оролцох болсон бөгөөд үүнд Aespa, DPR (Dream Perfect Regime) хамтлагийн зарим гишүүд, LE SSERAFIM, ATEEZ, The Rose зэрэг хамтлагууд багтдаг.
“Alter Ego” бол Лисагийн 2025 оны анхны бие даасан цомог бөгөөд Тайланд гаралтай дуучин маань 2023 онд YG Entertainment-ийг орхиж, Sony Music-ийн охин компани болох RCA Records-д нэгдсэний дараа гаргаж буй бүтээл юм.
Хэдийгээр 28 настай дуучин маань бие даасан уран бүтээл хийж байгаа ч гэсэн BLACKPINK хамтлагийн Женни, Розэ, Жисү нарын хамтаар Interscope-д хамтлагын бичлэгээ үргэлжлүүлэн хийсээр байгаа. Уг цомог нь хип-хоп, электропоп, трап урсгалыг хослуулсан 15 дуунаас бүрдэх бөгөөд Raye, Doja Cat, Tyla, Rosalía, Future, Megan Thee Stallion зэрэг уран бүтээлчид хамтарсан байна.
Лиса мөн жүжигчний карьер эхлүүлж, Max телевизийн “The White Lotus” цувралд анхны дүрээ бүтээжээ.
Женни ч мөн адил бие даасан уран бүтээлдээ анхаарч, 2018 онд YG Entertainment болон Interscope-оор дамжуулан “Solo” нэртэй анхны синглээ гаргаж байв.
29 настай дуучин 2023 онд Max сувгийн “The Idol” цувралд жүжигчний дебютээ хийжээ.
Нийгэм
Асашёорюү Д.Дагвадорж, Xакуxо М.Даваажаргал нар Япон Улсын Эзэн xааныг угтаж аваx ёслолд оролцож байна

Монгол Улсын Ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар Япон Улсын Эзэн Xаан Наруxито болон xатан Масако нар төрийн дээд түвшний айлчлалыг Монгол Улсад xийж байна.
Япон Улсын эзэн xаан Наруxито болон xатан Масако нарын айлчлал 2025.97-06-ны өдрөөс эxэлсэн бөгөөд өнөөдөр тэднийг Монгол Улсын Ерөнxийлөгч У.Xүрэлсүx болон тэргүүн xатагтай Г.Болорцэцэг нар Сүxбаатарын талбайд угтаж авлаа.
Эрxэм дээд зочид болоx Япон Улсын эзэн xаан Наруxито болон xатан Масако нарыг угтаж аваx ёслолд Японы мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга Асашёорюү Д.Дагвадорж болон Xакуxо М.Даваажаргал нар угтаж авлаа.
Мэргэжлийн сүмо бөxийн 68 даxь иx аварга Асашёорюү Д.Дагвадорж болон Xакуxо М.Даваажаргал нар нийлээд 70 удаа түрүүлж Японы эзэн xааны цомыг xүртсэн билээ.
Хэв маяг
🧸 “Labubu” vs 🎀 “Wakuku” Хэн нь зүрхийг, хэн нь зах зээлийг эзлэх вэ?”

✨ Чихмэл хүүхэлдэйн дайн эхэллээ
2025 оны хамгийн халуухан тоглоомын тулаан Pop Mart-ийн домогт “Labubu” ба Miniso-гийн сошиал халуурлыг дагуулсан “Wakuku” хоёрын хооронд өрнөж байна. TikTok, Xiaohongshu, Instagram дээр энэ хоёрын трэндүүдээр дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Эдгээр цувралууд нь зөвхөн хүүхдүүд ч бус насанд хүрэгчдийг хүртэл цуглуулагч болгоод байгаа юм.
🦷 “Labubu” – Домогт цуглуулгын ноён оргил
Pop Mart-ийн брэнд болох “Labubu” нь урт чихтэй, арзгар шүдтэй, өвөрмөц дүр төрхөөрөө дэлхий дахины анхаарлыг татсан. 99 юанийн үнэтэй худалдаанд гарсан анхны хувилбар нь хоёрдогч зах зээлд 500 юань хүрч байсан бол хамгийн том хэмжээтэй “Labubu” Бээжинд 150 мянган ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоосон.
-
📈 Pop Mart-ийн хувьцаа 2025 онд 178% өсч, зах зээлийн үнэлгээ нь $43 тэрбумд хүрсэн.
-
🧮 2024 оны орлого нь $1.8 тэрбумд хүрч, 67% ашигтай ажилласан.
-
🛒 Гурав дахь үеийн Labubu загваруудын урьдчилсан захиалга 500 сая юанийг давсан.
Гэвч тансаг бүтээгдэхүүн болох зорилгыг нь хоёрдогч зах зээл дээрх дамлан худалдаа болон дуураймал “Lafufu” брэндүүд сүүдэртүүлж эхлэв.
🐰 “Wakuku” – Miniso-гийн “муур багш”
Wakuku нь Miniso брэндийн “TOP TOY” төслөөр бүтээгдсэн, Labubu-тай төстэй зэвүүн инээмсэглэлтэй чихмэл. Одоогоор Miniso дэлгүүрийн үүдэнд хүмүүс дугаарлан зогсож, TikTok дээр “#Wakuku” трэнд үүсгээд байгаа юм.
-
🧳 Wakuku нь лицензтэй, үйлдвэрлэлийн цар хүрээ том тул илүү өргөн хэрэглэгчдэд чиглэсэн.
-
🏪 Miniso-гийн сүлжээ дэлгүүрүүд Wakuku-г илүү хүртээмжтэй болгож байгаа.
-
📱 Сошиал медиа дээр unboxing бичлэгүүд нь мянга мянган лайк цуглуулж, хэрэглэгчийн reach-ийг нэмэгдүүлж байна.
Гэсэн ч Wakuku нь цуглуулагчийн үнэ цэнийг бий болгоход Labubu шиг хүчтэй IP биш бөгөөд илүү “түр зуурын” тренд мэт харагдаж байна.
📊 Харьцуулбал:
Үзүүлэлт | Labubu (Pop Mart) | Wakuku (Miniso) |
---|---|---|
Брэндийн хүч | 🌟 Оригинал IP, дээд зэрэглэлийн цуглуулга | 🔄 Лицензтэй, олон нийтэд зориулсан |
Үнэ | $15–$500 (хоёрдогч зах зээлд) | $10 орчим |
Хэрэглэгчийн хүрээ | Цуглуулагчид, хөрөнгө оруулагчид | Олон нийтийн хэрэглээ |
Ховор байдал | Хязгаарлагдмал, дээд хувилбарууд | Илүү их хэмжээгээр үйлдвэрлэгддэг |
Эрсдэл | Дамлан наймаа, дуураймал | Тренд буурах магадлал өндөр |
🏁 Дүгнэлт: Хэн нь дийлэх вэ?
“Labubu” бол тансаг цуглуулгын зах зээлийн эзэн хэвээр үлдэж байна. Харин “Wakuku” нь масс хэрэглэгчдэд чиглэсэн түр зуурын халуурал мэт боловч Miniso-гийн дэлгүүрийн сүлжээ, маркетингийн агуу хүчээр хүчтэй өрсөлдөгч болоод байна. Уг дайн үргэлжилж, жинхэнэ ялалт хэрэглэгчдийн хэтэвч болон дур сонирхлоос шалтгаална.
Нийгэм
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.
Наадмын үеэр:
– Шилдэг дүүрэг
– Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
– Шилдэг дээл урлаач
– Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
– Хамгийн сайхан дээлтэй оролцогч
– Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
– Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм.
Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болох юм. Мөн хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2025.07.02
-
Нийгэм1 month ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм2 months ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм1 month ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм2 months ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Гэмгүй залууг хажуугаар нь өнгөрөхдөө хутгалж, яаж байгаа юм гэхэд “Гүйцээчихнэ шүү” гэжээ
-
Нийгэм1 month ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт4 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт2 weeks ago
Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа