Connect with us

Эрүүл мэнд

ЭМЯ: Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүллээ

Published

on

Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна.
47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байгаа бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна. Томуу томуу төст өвчний дэгдэлтийн пик үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх бөгөөд хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байгаа тул тархалтыг урьдчилан бууруулан намжаахын тулд сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө байхаар тохируулах саналтай байна.
2017/2018-2024/2025 оны ТТӨ-ний хөдлөл зүйгээр ЕБС-ын сургуулийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг 2 долоо хоног урагшуулахад өвчний тохиолдол 2 дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсан байна.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн ЭМЯ- наас Боловсролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна.
Өнөөдөр сургууль, цэцэрлэгийг карантилах тухай саналыг огт хэлэлцээгүй бөгөөд, цахим сургалтын хэлбэр болон амралтыг урагшлуулах тухай шийдвэрийг Боловсрол Шинжлэх Ухааны Яам сургалтын бүтэц болон бусад нөлөөллөө тооцоолон шийдвэрийг гаргана.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Дэлхий

Хэвлийн өөх буюу “шар айрагны гэдэс” нь зүрхний бүтцэд ялангуяа эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ

Published

on

By

Судлаачдын үзэж байгаагаар бэлхүүс ба түнхний харьцаа өндөр байгаа нь зөвхөн BMI-ийн онооноос илүү зүрхний өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Судалгаанд зүрхний эдэд харагдахгүй байсан нарийн өөрчлөлтийг тодорхойлохын тулд дэвшилтэт зүрхний MRI дүрслэл ашиглажээ.

Хэвлийн таргалалт нь ихэвчлэн “шар айрагны гэдэс” гэж нэрлэгддэг бөгөөд дотоод эрхтнүүдийн эргэн тойронд хуримтлагдсан висцерал өөхний хуримтлал юм. Дотор эрхтний өөх нь хэвлийн хөндийд хуримтлагддаг өөхний нэг төрөл бөгөөд судсанд хуримтлагдаж, зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог. Тус таргалалт нь зөвхөн зүрхний бүтцэд хортой өөрчлөлтүүдтэй холбоотой болохыг шинэ судалгаагаар тогтоосон ба эдгээр нөлөө нь эрэгтэйчүүдэд илүү тод илэрдэг ажээ.

Судлаачид  шар айрагны гэдэстэй холбоотой зүрхний өөрчлөлтийг илрүүлэхийн тулд зүрхний MRI ашигласан ба судалгааны үр дүнг 11-р сарын 29-өөс 12-р сарын 3-ны хооронд Чикаго хотод болсон Хойд Америкийн Радиологийн Нийгэмлэгийн (RSNA) жил тутмын хурал дээр танилцуулжээ. Түүнчлэн ХБНГУ-ын Гамбург-Эппендорфын их сургуулийн эрүүл мэндийн төвийн радиологич эмч, доктор Женнифер Эрли “Хэвлийн таргалалт, бэлхүүс ба түнхний харьцааны өндөр нь  биеийн жингийн индекс (BMI) гэхээсээ илүү зүрхний өөрчлөлттэй холбоотой байдаг” гэж дурджээ.

Эх сурвалж Healthline.com

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

Дэлгэрэнгүй

Нийгэм

Улсын хэмжээнд 64.7%-ийг амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна

Published

on

By

Томуугийн өвчлөл нэмэгдэж, улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Томуу болон томуу төст өвчний тархалт ихсэж, эмнэлгийн тусламжийн байгууллагууд ачаалалтай ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр  12 дугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд 2,666 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд эдгээрийн 64.7%-ийг амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Өнгөрсөн өдрөөс 138 -р нэмэгджээ. Эрчимт эмчилгээний тасагт одоогоор 103 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 49.5% буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлж, тэдний 65.3% буюу 956 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор өссөн байна. Энэ нь өвчлөлтийн давтамж эрс нэмэгдэж байгааг харуулж байна.

  Томуу болон томуу төст өвчин эрчимжиж байгаагийн шалтгаан нь улирлын онцлог, халдвар тархах боломжит нөхцөл, иргэдийн халдвар хамгааллын дэглэм сахихгүй байдал зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой. Үүүний улмаас эмнэлгийн ачаалал нэмэгдэж, тусламж үйлчилгээний хүртээмж муудах, эрсдлийн бүлгийн хүмүүсийн өвчлөлт буурахгүй байгааг анхаарууллаа. Иймд  иргэдийг өөрсдийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатайг онцлон мэдэгдлээ.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Нийгэм

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 70 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна

Published

on

By

Өнгөрөгч долоо хоногийн томуу болон амьсгалын замын халдварын эрсдэл улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна. Тодруулбал хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 2,740-д хүрч, үүний 71.6% буюу 1,962 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ үзүүлэлт нь өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ.

Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй 103 хүүхдийн тал хувь нь энэхүү халдварын улмаас хүнд хэлбэрээр өвчилсөн байна. Мөн яаралтай тусламжийн тасгаар үзүүлсэн 1,643 хүүхдийн 66.4%, буюу 1,091 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаагаас үзвэл, халдвар хамгааллын дүрмийн сахилгад анхаарал хандуулж, эрсдлийг бууруулах шаардлагатайг  харуулж байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд орчны температур амьсгалын замын халдвараас хамгаалах арга хэмжээг чангатгах, иргэдийн халдварын эрсдлийг бууруулахад чиглэсэн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал вакцинжуулалтыг идэвхжүүлэх, халдварын тархалтыг хянах зорилгоор нийгмийн хяналтыг сайжруулах, иргэдийн халдвар хамгааллын дадлыг хэвшүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Энэ өвчлөлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг эрт илрүүлэх, иргэдийн оролцоог дэмжих юм.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!