Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр (2025.12.02) хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын хууль эрх зүйн орчин сайжирсан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэний нийгмийнхэн уулзалтын эхэнд онцоллоо.
Тухайлбал, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89.000 иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт хэрэгжихгүй байгааг илтгэж байна гэж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв” ТББ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр хэллээ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд нөхөн төлбөр төлөх хуультай. Энэ жилийн тухайд уг санд 3.6 тэрбум төгрөг төвлөрчээ. Нөхөн төлбөрийн хэмжээ ажил эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хол зөрүүтэй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул байгаагийн илрэл гэж иргэний нийгмийнхэн үзэж байна.
Энэ мэтчилэн хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгон өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад уламжиллаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулдаг байх санал илэрхийллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Мөн маргааш болох (2025.12.03) Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх саналуудыг танилцуулан хэлэлцүүлэхээр тогтов.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
