Соёл урлаг
Дуучин И.Мишээл Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнууллаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Хаант Монгол Улсыг тунхагласны түүхт 114 жилийн ойн энэ өдөр дуучин И.Мишээлд төрийн дээд “Алтан гадас” одон гардуулсан байна.
Тэрбээр Азийн 12 орны уран бүтээлчид оролцсон “Silk Way To Star” олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн билээ. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар “Найрамдлын одон”-гоор шагнуулж байсан юм.
Төрийн дээд шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахдаа дуучин И.Мишээл “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх надад ‘Алтан гадас шиг гялалзаж яваарай’ хэмээн захисан. Үнэхээр гайхалтай, бахархалтай мөч байлаа” хэмээлээ.
Нийгэм
“Өвлийн үзэсгэлэн-2026” Монголын Театрын Музейд нээлтээ хийлээ
Тус үзэсгэлэн 1-р сарын 5-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, энэ сарын 23-ныг хүртэл буддын урлал, орчин үеийн уран зураг, модон эдлэл зэрэг төрөлжсөн салбарын шилдэг 108 бүтээл дэлгэгдэнэ.
Улаанбаатар хотын төвд байрлах музейн талбайг өөрийн гэсэн өнгө төрх, уран сайхны өвөрмөц байдал бүхий уран бүтээлүүдээр чимсэн энэ үзэсгэлэн нь Монголын орчин үеийн урлаг, уламжлалт урлал, уран зургийн уялдаа холбоог илтгэн харуулж байгаа бөгөөд уран бүтээлчдийн сэтгэл, оюун ухааныг илэрхийлсэн цогц үзвэр болжээ.
Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн уран бүтээлийн үзүүлэн төдийгүй Монголын соёл урлагийн өнгө төрхийг шинэчлэн тодотгож, орчин үеийн уран бүтээлчдийн шинэ санаа, техник, технологийг харуулсан чухал арга хэмжээ боллоо хэмээн урлаг судлаачид онцолж байна. Тухайлбал буддын урлалын уламжлалт гоо зүйн элементүүд орчин үеийн уран зураг, модон эдлэлийн шинэчлэгдсэн хэлбэрүүдтэй хосолноос харж болно.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ