Улс төр
Н.Учрал: “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудын 34 хувийн хэлэлцээрийг 14 хоногт дуусгана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбар салбарын сайд нар мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Үүсмэл орд дээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. Өмнө нь үүсмэл ордыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулдаг байсан. Иймд ар өврийн хаалгаар үгсэн авдаг байдлыг таслан зогсооно. Цаашид үүсмэл ордыг ашиглуулахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг тогтоодог болно. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл ордыг түшиглэн “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэсэн компаниудын үйл ажиллагаатай очиж танилцсан. Энэ үеэр хэлэлцээрийн явцтай танилцлаа. Ирэх өдрүүдэд төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж, Засгийн газарт танилцуулна. Хоёр долоо хоногийн дотор эцсийн байдлаар хэлэлцээрийг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ гэв.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм12 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм10 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм12 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт10 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
