Улс төр
Засгийн газар 29 хороо, зөвлөлийг татан буулгаж, 41,6 тэрбумыг хэмнэнэ
Төсвийн хэмнэлтийн тодотголын хүрээнд чиг үүрэг нь давхцаж буй Үндэсний хороод, зөвлөлийг татан буулгаж, хэмнэлт хийхээр болсон билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргалаа.
29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ. Татан буулгасан 29 хорооны чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзсэн байна. Татан буулгасан үндэсний хороо, зөвлөл,
1. Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо
2. “Алсын хараа-2050” Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
4. 20 минутын хот Үндэсний хороо
5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо
7. “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо
10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо
12. Дэлхийн өвийн үндэсний хороо
13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
14. ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
15. Үндэсний тээврийн хороо
16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл
18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
21. Хэмжил зүйн зөвлөл
22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл
24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
25. Усны үндэсний зөвлөл
26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл
29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл багтаж байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
