Улс төр
Засгийн газар “5Ш” ажиллагаагаа үл хайхарч, авлигачдад “бууж өглөө”
Засгийн газраас “5Ш” буюу Шүүр, шүгэл, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг сүр дуулиантай зарлаж, эхлүүлсэн. Шувуу ажиллагаагаар гаднын улсад оргон зайлсан этгээдүүдийг ₮Шувуу” ажиллагаагаар эрчимтэй авчирч байснаа сүүлийн үед зогслоо. Хамгийн сүүлд гэхэд л авлигын загалмайлсан эцэг гэгдэх Д.Бадамжунайг баривчлан авчирсан ч өнөөдрийг хүртэл хэргийг нь эцэслэн шийдээгүй, тодорхойгүй шалтгаанаар гацаасаар байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, Тавантолгой Төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын нөхөд Монголын улс төрийг ажигласан шигээ харийн нутагт тааваараа жаргасаар…
“Шүгэл” ажиллагаа ч нэр төдий ажил болсон. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, нийгэмд бугшсан авлига, албан тушаалын асуудлаар шүгэл үлээж, хариуцлагыг чангатгах тухай хөндсөн. Гэвч тухайн үеийн сайд Х.Булгантуяа шүгэл ажиллагааг эхлүүлэн шүгэл үлээсэн ч харамсалтай нь гацаад олигтой дуугараагүй. Тэр дагуу “шүгэл” ажиллагаа анхнаасаа л бүтэл муутай эхэлж, өнөөдрийг хүртэл нам гүм байна.
“Шил” ажиллагаа төрийн байгууллагаад бүхий л үйл ажиллагаагаа шилэн болгож, ард олонд нээлттэй байхаар болсон. Харамсалтай нь энэ ажиллагаа ч “шилэн”-ээсээ далд нууц байдалд шилжсэн гэж болно. “Шүүр” ажиллагаагаар төрийн албан дахь авлигачдыг шүүрдэн зайлуулах талаар хөндсөн. Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгэдүүдийг илрүүлж, шүүр ажиллагаагаар албан тушаалаас нь шүүрдэн зайлуулах энэ ажиллагаа ор нэр төдий болсон гэхэд хилсдэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд нь нүдэн дээр хөрөнгөжиж буй ч шүүрдүүлсэн хүн нэгээхэн ч үгүй.
Энэ мэт Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагаа өнөөдөр зогсонги байдалд орж, нэр төдий ажил болон үлдлээ. Өдгөө 14 мега төсөл гэхчлэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд Засгийн газар анхаарч, авлигатай, авлигачидтай тэмцэх гол ажлаа хөсөрдүүлээд байна. Засгийн газар нэг ажлынхаа үр дүнг үзэлгүй, дараагийн ажилдаа ханцуй шамлан ордог болсон. Үүнээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай, авлигачидтай тэмцэх ажилдаа “бууж өгсөн” гэж хэлж болохоор байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
