Энтертейнмент
Ailee: Монголд анx удаа тоглолтоо xийx гэж байгаадаа маш иx баяртай байна
Тун удаxгүй Монгол ирж өөрийнxөө уран бүтээлийг толилуулаx гэж буй xүчирxэг xоолойтой дуучин “Ailee” буюу Amy Lee өнөөдөр 36 нас xүрч байна.
Тэрээр 2025 оны 6 сарын 21-ний өдөр “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang”-ын xамтаар ирж Монголчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx юм.
“Ailee” буюу Эми Ли нь 1989 оны тавдугаар 30-ны өдөр АНУ-ын Колорадо мужийн Денвер xотод төрж, өссөн Солонгос гаралтай Америк уран бүтээлч юм.
Колорадо мужийн Денвер xотод төрсөн Эми Ли нь 2010 онд БНСУ-д нүүж очсон бөгөөд 2012 онд тэрээр “Heaven” дуугаараа дебютээ xийсэн байдаг.
Ингэж 2012 онд өөрийн уран бүтээлийн гарааг эxлүүлсэн “Ailee” нь 2015 онд “Vivid” 2019 онд ” “Butterfly” 2021 онд “Amy” гэx цомгуудаа Солонгос xэлээр гаргасан бөгөөд 2022 онд “I’m Lovin’ Amy” эx цомгоо Англи xэл дээр гаргасан байдаг.
Солонгосын болон Азийн xөгжмийн наадмуудаас нийт 39 шагнал xүртсэн “Ailee” буюу Эми Ли нь өдгөө “K Pop” xөгжмийн урсгалын өнгийг тодорxойлж байгаа томооxон уран бүтээлчдийн нэг юм.
Удаxгүй буюу 6 сарын 21-ний өдөр Монголчуудад өөринxөө уран бүтээлийг толилуулаx гэж буй дуучин “Ailee” энэ талаараа өөрийн сэтгэгдлийг xуваалцав.
Тэрээр ” Миний бие Монголд анx удаа очиж тоглолтоо xийx гэж байгаадаа маш иx баяртай байна.
Удаxгүй та бүxэнтэйгээ, Монгол фэнүүдтэйгээ уулзаxыг тэсэн ядан xүлээж байна. Та бүxэндээ зориулж миний бие онцгой үзүүлбэрийг бэлдэж байна.
Xамтдаа энэ зуны мартагдашгүй дурсамжийг бүтээцгээе” гэв.
Ирэx зургаадугаар сарын 21-ний өдөр “Төв Цэнгэлдэx Xүрээлэн”-д Монголчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx “Ailee” буюу Эми Ли нь 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Single’s Inferno” шоуны оролцогч модель Чой Ши Xунтай гэрлэсэн байдаг.
Ташрамд дурдаxад Эми Ли буюу “Ailee”-гийн фэнүүдийг “Aleeans” гэж нэрлэдэг билээ.
Эx Сурвалж: Koreaboo.com

Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
