Connect with us

Нийгэм

Луу бол Хятадын бус Монголчуудын “язгуур” шүтээн

Published

on

Олон мянган жилийн өмнөөс монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн болж ирсэн домгийн амьтад байдаг.

Тэдгээр нь эгэлгүй 4 хүчтэн буюу луу, хангарьд, яст мэлхий, ганц эвэрт амьтад юм. Түүний дотор Луу нь Хүннү гүрний төрийн шүтээн болж туганд нь сүлд болон залагдаж, нийслэл хот нь хүртэл “Луут” хэмээн нэрлэгдсэн. Хожим луу нь хүчирхэг нүүдэлчдийн байгуулсан гүрнүүд болох Цин, Тан, Хятан, Чин зэрэг улсаар дамжин уугуул эзэд болох хөх монголчууд биднээс холдон оджээ.

Монголын эзэнт гүрний нэгэн жижигхэн овог байсан Тунгус гаралтай зүрчид нар Манж гүрэн байгуулаад Хөх монголчуудын анхны шүтээн “луу”-г төрийнхөө шүтээнээр өргөмжилсөн. Манж нар Монголын бүх нутаг даяар нэгжлэг хийж лууг бэлгэдсэн бүхнийг хураан авч устгасан түүх байдаг аж. Анх монголчуудын морин хуур хөгжим хүртэл “луу” толгойтой байсан билээ. Монголчуудын эртний гэрэлт хөшөөдийн суурь болсон чулуун яст мэлхийн толгойг хүртэл “луун” дүрслэлээр хийдэг байсныг Зүрчидийн хааны зарлигаар эвдэж хэмхлэн хоригложээ.

Лууг хөх тэнгэр болоод хөрст газрын амьтан гэж Дорно дахинд үздэг ба дүрслэхдээ амаа ангайлган, хэлээ гарган хүрхэрч буй байдлаар дүрсэлдэг. Өрнөдийн луу 2 хөлтэй байхад, Дорнын луу 4 хөлтэй байдаг. Шанхайд ганц эвэрт лууны баримал, Индонезийн Сурбаяа-д байх буддын сүмд өөд өөдөөс нь харуулан босгосон 2 том ганц эвэрт аварга лууны баримал гэх мэт дурсгалууд бий. Эдгээр нь эртний монголчуудын лууны дүрслэлтэй адил төстэй байдаг онцлогтой. Хүннүгийн язгууртны булшнаас олдсон амьтны толгойн дүрс “бэрснийх” биш, “лууных” гэдэг дээр илүү тогтож судлах шаардлагатай хэмээн эрдэмтэн Г.Аким гуай үздэг.

Википедиа дээр “Мин улсын анхны хуанди Юан улсын эзэн хаадаас лууг уламжлан авсан” хэмээн дурдсан байдаг. Үүнийг батлах чухал баримт бол, Хубилай хааны байгуулсан Шанду буюу Дээд нийслэл дэх Хэйвэн ордны баганын суурийг цагаан гантиг чулуугаар хийсэн ба түүн дээр духан дээрээ эвэрт, дөрвөн хөлт лууг дүрсэлсэн байдаг. Хубилай сэцэн хаан монгол луу сийлүүлсэн бөгөөд хэрхэвч хятад лууг сийлүүлэхгүй нь ойлгомжтой хэмээн үздэг. Ганц эвэр нь үзүүртээ салаалсан байдалтай, амаа хагас ангайсан, дөрвөн хөлтэй, хөл бүр нь таван хумстайгаар дүрслэгдсэн байдаг.

Лууны хумсны тухайд өгүүлэхэд, Мин улсын үед хааны ордонд лууг таван хумстайгаар, дээд зэргийн түшмэлийн орд өргөөнд дөрвөн хумстайгаар, зэрэг дэв доогуур хүмүүс лууг дүрслэхээр бол гурван хумстайгаар зурж дүрсэлдэг “заншил” тогтсон ажээ. Харин Хүннү нарын үед лууг таван хумстайгаар, духан дээрээ ганц эвэртэйгээр дүрсэлдэг байсан нь Хубилай сэцэн хааны үе хүртэл уламжилжээ.

Ганц эвэрт луу нь монголчуудын шүтээн гэдгийг нотолж болохоор олон чухал баримт Монголын газрын хөрсөн дороос ч, газрын хөрсөн дээр ч малтлага судалгаагаар гарч ирж байгаа юм. Гол модны Хүннүгийн хаадын булшнаас духан дээрээ ганц эвэртэй гөрөөс бүхий чимэглэл нь алт мөнгө, шавраар хийсэн олон тоогоор гарч ирсэн бол Жавхлант хайрханы хадны зураг дээр ганц эвэрт морийг дүрсэлсэн байдаг. Тэгэхээр монголчууд шүтээн амьтадаа ганц эвэртэйгээр дүрсэлж, элдэв домог үлгэрт мөнхөлдөг байжээ. Тэгэхээр духан дээрээ ганц эвэрт луу нь хөх монголчуудын шүтээн яах аргагүй мөн ажээ

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!