Улс төр
Л.Энх-“Амгалан: 100 000 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч, өрх толгойлсон эцэг, эхийн тоо 80 мянгад хүрлээ
Хүүхдийн байгууллага байгуулсны 100 жилийн ойг маргааш Монгол Улс тэмдэглэнэ. Энэ өдөр хүүхдүүдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэнэ. ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан энэ талаар мэдээлэл хийн “Монгол Улсад жилд 17 мянга орчим залуу гэр бүл бүртгүүлж, 5-8 жилийн дараа дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна. Өрх толгойлсон эцэг, эхийн тоо жилээс жилд өсөж 70-80 мянгад хүрлээ. Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тоо 100 мянга боллоо. Мөн хүүхдийн хүчирхийлэл гээд маш олон асуудал байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлд холбогдох яам газрууд хамтарч ажиллана. Хүүхдийн төлөө санд өнгөрсөн онд 25 тэрбум төгрөг цугларсан. Үүнийг хүүхдэд чиглэсэн ямар үйл ажиллагаанд зарцуулах талаар иргэдээс санал авна. Эхний удаад хүүхдийн театр байгуулах, дугуйлан секц ажиллуулахаас гадна IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.
Цаашаад Засгийн газраас 2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Монгол Улсад 220 гаруй зуслан ажиллаж байсан ч харамсалтай нь өмч хувьчлалаар үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн байна. Шинээр дөрвөн улирлын зуслан байгуулах талаар ярьж байна. Гэр бүлийн тухай хуулийг 2025 онд шинэчилнэ. Уг хуульд маш олон зохицуулалт орсон гэв.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
