Эдийн засаг
П.Батчимэг: Монгол Улс уул уурxайн бүтээгдэxүүнүүдээ эрэмбэлж, төрөлжүүлэx шаардлагатай
УИX-ын гишүүн П.Батчимэг болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) Монгол даxь суурин төлөөлөгчийг xүлээн авч уулзав.
Уг уулзалтын үеэр:
-Дунд хугацааны эдийн засгийн төсөөллийг шинэчлэх,
-Эдийн засгийн шинжилгээг хийх,
-Эрсдэлүүдийг тодорхойлох, бодлогын зөвлөмжийн гэx мэт асуудлуудаар санал солилцспн байна.
Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн зүгээс “Дэлхий нийтээр нүүрсний үнэ 40-50 хувь буурсан талаар дурдаж, ихэвчлэн кокжсон нүүрс зах зээл дээр нийлүүлэгдэж байсан бол, одоо эрчим хүчний нүүрс гарч байгаа талаар мэдээллээ.
Мөн дэлхий нийтэд худалдааны тодорхойгүй байдал үргэлжилж байна.
Энэ байдал цаашид даамжирвал, валютын ханш унах, төсвийн орлого буурах, инфляц өсөх эрсдэлтэй талаар ярилаа.
Мөн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч алт, зэсийн ханш өндөр хэвээр байна.
Тийм учраас манай улсыг Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг ач холбогдлоор нь эрэмбэлж, төрөлжүүлэх шаардлагатай”-г зөвлөж, эдийн засаг ийм нөхцөл байдалтай байхад Татварын багц хуулийг боловсруулах, батлуулахад болгоомжтой хандахыг анхааруулав.
ОУВС-ийн холбогдох албаны төлөөллийн үзэж буйгаар Монгол Улсын Засгийн газар Сангийн яам хэрэглээний зээлийн үнэмлэхүй өсөлтөд үнэлэлт дүгнэлт өгч, хяналт тавих, өсөлтийг сааруулах тал дээр ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Эдийн засаг
Нийгмийн даатгалын сан өнгөрсөн сард 5.950.9 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ
2025 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд нийгмийн даатгалын 63.0 шимтгэл төлөгч ажил олгогч байгууллага бүртгэлтэй байна. Албан журмын даатгуулагч 1.145.1 мянга, сайн дурын даатгуулагч 158.5 мянга байгаагийн 54.6 мянга нь малчид байна гэсэн тооцоо гарчээ.
Өнгөрсөн сард нийгмийн даатгалын сан 5.950.9 тэрбум төгрөгийн орлого, 5.351.2 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллсан байна. Үүнээс 522.3 мянган тэтгэвэр авагчдад 4.916.5 тэрбум төгрөг олгосон бол 181.1 мянган хүнд 434.7 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ.
2025 оны 11 дүгээр сарын байдлаар 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн нийгмийн даатгалын 30 салбарт 1341 ажилтан ажиллаж байна.
Эдийн засаг
2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдах боломжтой болж буй юм. Хөтөлбөрийн талаар НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаагаас тодрууллаа.
НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “НЗДТГ-аас 2024 оноос нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Энэ хөтөлбөрийг цаашид өргөжүүлэх үүднээс нийслэлийн ирэх оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм. Сүү уухын ач холбогдлыг хүмүүс мэднэ. 2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурах зэргээр нөлөөлсөн байна. Тиймээс 2026 онд нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ-аас, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг, эхчүүд хариуцаж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгснөөр биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сурлагад сайнаар нөлөөлөх юм. Олон улсын туршлагаас харахад хүүхдүүддээ сүү тогтмол өгдөг БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байна. Тиймээс бид цаашид хүний хөгжил, хүүхдийн эрүүл мэндэд тогтмол анхаарч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь чухал юм” гэлээ.
Эдийн засаг
Г.Дамдинням: Шатахууны хомсдол үүсгэсэн компаниудад хуулийн байгууллагаар хариуцлага тооцно
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг импортлогч ААН-үүдэд даалгав.
Өнгөрсөн 11 дүгээр сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 бензин, 124.2 мянган тонн дизель түлш импортолсон байна. Харин энэ сарын наймны өдрийн байдлаар 16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн төдийгүй дизель түлшний хувьд ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон байна. Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.
Тэрбээр “Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана” гэлээ.
Нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн байгаа учраас дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргав. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
