Улс төр
С.Бямбацогт: Яамдын дарга 270 байсныг 186 болгон бууруулж, нэг яам 10-14 даргатай байх бүтцийн өөрчлөлт хийлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр, “Нэгдүгээрт, яамдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. 58 үндэсний хороог хоёр дахин бууруулж, яамдын нэгжийг 31 хувиар цомхотгохоор болсон. Тухайлбал, 16 яаманд 138 газар байсныг 109 болгож, 132 хэлтэс байсныг 77 болгож цөөлөхөөр боллоо. Яамдын дарга 270 байсныг 186 болгож буурууллаа. Тэгэхээр нэг яам дээд талдаа 10-14 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Эдийн засаг, хөгжлийн яам 28 даргатай байсан бол 14 болгосон. Ингэснээр нийт 86 даргыг цөөллөө.
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа, сангийн асуудал эрхэлсэн агентлаг ажилладаг. Гэвч сум, хороонд иргэдийн өмчлөх газрыг Ерөнхий сайдын түвшинд шийддэг нугалаа гардаг байсан. Буцаагаад сум, аймаг, нийслэлийн Засаг даргын түвшинд шийдвэрлүүлэхээр шилжүүллээ.
Гуравдугаар, эрчим хүч хамгийн их асуудалтай салбар. Үр ашиггүй зардал ихтэй. Тиймээс Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн эрчим хүчний сүлжээг нэгтгэж, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвтэй нэгтгэхээр боллоо” хэмээв.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
