Нийгэм
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
Маргааш тохиох Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээхээр боллоо.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл өглөө.
Академич С.Нарангэрэлийн Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг ийнхүү үнэлэн алдаршуулж байна.
С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич.
Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм.
Тэр бээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ.
Академич С.Нарангэрэл нь Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын 1 дүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог.
Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд хүртээдэг юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
- 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
- 2019 онд The Hu хамтлаг
- 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
- 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
- 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
- 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээжээ.
Нийгэм
9 улсын 138 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35 удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, байгууллага, 2681 гадаадын иргэнийг хамрууллаа.
Зөрчилд холбогдсон гадаадын 448 иргэн, 374 аж ахуйн нэгж байгууллага (2032 гадаадын иргэн), 3 уригч иргэн (3 гадаадын иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, 11 улсын 240 иргэнийг албадан гаргав. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 9 улсын 138 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа.
Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Нийгэм
Энэ онд багтаан 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн. Төсөл, арга хэмжээний хүрээнд боловсролын салбарын барилга, байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж буй.
2025 онд 8080 хүүхдийн суудал бүхий 12 сургууль, 3930 ортой 24 цэцэрлэг, 3080 хүүхэд суралцах боломжтой 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнээс долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга болон нэг спорт заалыг ашиглалтад оруулаад байна. Үргэлжлүүлэн энэ ондоо багтаан таван сургууль, таван цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон нэг спорт заалыг ашиглалтад оруулах юм.
Нийгэм
Сургуулийн түвшний олимпиадууд энэ сарын 12-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Төрөлжсөн олимпиадыг Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу 12 судлагдахуунаар, 1 дүгээр шат буюу сургуулийн түвшинд, 2 дугаар шат буюу аймаг, дүүргийн түвшинд, 3 дугаар шат буюу нийслэл, бүсийн түвшинд, 4 дүгээр шат буюу улсын түвшинд гэсэн шат дараалалтайгаар зохион байгуулна.
Энэ хичээлийн жилийн сургуулийн түвшний олимпиадууд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Өнөөдрийн байдлаар математик, физик, түүх, биологи, газарзүйн /5/ судлагдахууны олимпиадын нэгийн даваа зохион байгуулагдаж дуусжээ,
Техник технологи, Англи хэл /2/ судлагдахууны олимпиадын зохион байгуулагдах хугацаа нь болоогүй,
Монгол хэл, бичиг-Уран зохиол, Нийгмийн ухаан, Хими, Мэдээлэл зүй, Орос хэл /5/ судлагдахууны олимпиадууд зохион байгуулагдаж байна.
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм4 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм6 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм4 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт4 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм6 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
